Хөгжлийн банкны сонсголд 28 гэрч оролцох боломжгүй гэдгээ түр хороонд ирүүлжээ
2023-01-16 10:31:00
Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон.
Уг сонсгол “Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсох” сэдвийн хүрээнд болж байна.
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний өдөр буюу өнөөдөр 11 компанийн зээлийн асуудлыг хэлэлцэж, 65 гэрч оролцуулахаар дууджээ.
Үүнд:
1. Бэрэн групп ХХК /арматур, барилга/
2. Зэст өндөр ХХК
3. Монгол мах экспо ХХК
4. Монгол эм импекс концерн ХХК
5. Монгол драй милк ХХК
6. Газ импорт ХХК
7. Мон лаа ХХК
8. Вертекс майнинг партнер ХХК
9. Эйч энд эйч ремикон ХХК
10. Энсада-Истерн ХХК
11.Империал гоулд майнинг ХХК
Түр хорооноос давхардаагүй тоогоор 121 хүн рүү гэрчээр дуудахаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна. Үүний 45-ыг нь гарт нь гардуулсан. Цахим хаягаар 39, хамаарал бүхий этгээдэд 31-ийг өгчээ. Зургаан гэрчтэй холбоо барьж чадаагүй байна. 21 гэрчээс 82 нь түр хорооны сонсголд биечлэн оролцоно гэдгээ илэрхийлсэн байна. Өмгөөлөгч, төлөөлөл бүхий хүнтэйгээ оролцоно гэж долоо нь, оролцох эсэхээ долоо нь илэрхийлээгүй. Оролцох боломжгүй гэдгээ 28 нь бичгээр түр хороонд ирүүлжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.