М.Баяраа: Маргааш нийслэл хотод "Ердөө 90 минут" бүх нийтийн цэвэрлэгээ 11:00 цагт эхэлнэ
2023-01-12 15:35:00
Маргааш буюу нэгдүгээр сарын 13-нд халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор "Ердөө 90 минут" бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна. Уг ажлын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл хийлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа "Маргааш нийслэл хотод "Ердөө 90 минут" бүх нийтийн цэвэрлэгээний ажил зохион байгуулагдана. Улаанбаатар хотын ерөнхий менежерийн А/01 баталсан хуваарийн дагуу нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 13-ны өдрийн 11:00 цагаас эхэлж, 12:30 цагт дуусна. ААН, иргэд, төрийн байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх үүднээс ойр орчныхоо 50 метр талбайг цэвэрлэнэ.
Иргэд маань сайн дураараа өөрсдийнхөө гаднах орчноо цэвэрлэж, халтиргаа гулгаагаа арилгах, хог шорооноосоо салах үйл ажиллагааг зохион байгуулна" гэв.
Тиймээс иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уриаллаа.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа
Төрийн албан хаагчдыг урьдчилгаа багатай орон сууцанд хамруулах талаар судална
Ж.Чинбүрэн: Төрийн албан хаагчийн 0-6 насны хүүхэд томуу туссан бол 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгоно
БНХАУ Монгол Улсаас 9.3 сая тонн нүүрс экспортолжээ
Монголын нэг өдөр
ЦЕГ-ын даргаар генерал Ж.Болдыг томилжээ
Өнөөдрөөс Улаанбаатар хотын бүх ШТС-д АИ-92 шатахууныг хязгаарлалтгүйгээр борлуулна
Он гарснаас хойш 13,393 залилах гэмт хэрэг бүртгэгджээ
IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй
Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд ингэж хамрагдаарай
Бусдыг зодож хүнд гэмтээсэн холимог тулаанч Г.Чинзоригт 3 жил хорих ял оноож, хохирогч гэх М.Тэнгисийг 500 мянган төгрөгөөр торгожээ