СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Гачуурт ХХК”-д ажиллаж байсан 24 настай эрэгтэй бутлуурын машинд гараа таслуулж нас баржээ
2023-01-12 15:19:00
2023 оны 1 сарын 12 Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг гэх газарт байрлах Гачуурт ХХК-ний газар тариалан, мал аж ахуйн төвийн ажлын байранд ажлаа хийж байсан нэг иргэн амиа алджээ. Хэргийг тодруулбал, энэ сарын 11-ний өдрийн 17 цагт цагдаагийн байгууллагын тусгай дугаарт баруун гар тасарч, зүүн гар нь гэмтсэн хүн ирж нас барлаа гэх мэдээлэл бүртгэгдсэн байна.
Уг мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад тус сумын нутагт оршин суудаг эрэгтэй 24 настай Ж.Г нь Гацуурт ХХК-ний будаа бутлуурын хэсэгт ажиллаж байх явцдаа хувцас нь орооцолдож, бутлуурын машинд нь баруун гар нь тасарсан харамсалтай хэрэг гарчээ. Ажлаа хийж байгаад хүндээр бэртсэн ажилтанг сумын эмнэлэгт хүргэж, эмчилгээ хийлгэсэн боловч шархаа даалгүй нас барсан байна. Уг хэргийг Сэлэнга аймгийн цагдаагийн газарт хэрэг бүртгэл нээн шалгаж байгаа бөгөөд хяналтын камерийн бичлэгт үзлэг шалгалт хийж байгаа аж.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа
Төрийн албан хаагчдыг урьдчилгаа багатай орон сууцанд хамруулах талаар судална
Ж.Чинбүрэн: Төрийн албан хаагчийн 0-6 насны хүүхэд томуу туссан бол 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгоно
БНХАУ Монгол Улсаас 9.3 сая тонн нүүрс экспортолжээ
Монголын нэг өдөр
ЦЕГ-ын даргаар генерал Ж.Болдыг томилжээ
Өнөөдрөөс Улаанбаатар хотын бүх ШТС-д АИ-92 шатахууныг хязгаарлалтгүйгээр борлуулна
Он гарснаас хойш 13,393 залилах гэмт хэрэг бүртгэгджээ
IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй
Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд ингэж хамрагдаарай
Бусдыг зодож хүнд гэмтээсэн холимог тулаанч Г.Чинзоригт 3 жил хорих ял оноож, хохирогч гэх М.Тэнгисийг 500 мянган төгрөгөөр торгожээ