Ш.Раднаасэд: Эрдэнэс тавантолгой нэг хүнд хоёр сая орчим төгрөгийн ногдол ашиг олгох боломж бий
2023-01-12 14:30:00
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр гишүүдийн зүгээс 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд ойрын хугацаанд олгох хэрэгтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "Монгол Улсын хэмжээнд 1148 ашиглалтын лиценз байна. Хүн амд хуваахаар 2800 хүн тутам уул уурхайн нэг лиценз ашиглаж байгаа юм. Алт, зэс, жонш, төмрийн ашиг орлогууд хаана байна вэ. 1072 хувьцааны тухайд зөвхөн Эрдэнэс тавантолгойн эргэн тойронд ярьмааргүй байна. Хувьцааны ашгийг иргэдэд яаралтай өгөх хэрэгтэй. Өгөхдөө том зургаар нь тооцож олгох боломж бий. Өнөөдөр нэг хүнд ойролцоогоор хоёр сая орчим төгрөгийн ногдол ашиг олгох боломж ЭТТ-д бий" гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.