Баян-Өлгийгөөс сонгогдсон УИХ-ын гишүүд шантаажчин Х.Арманыг Засаг даргаар томилуулахаар улайрч байна
2023-01-11 17:12:00
Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан өнгөрөгч 12 дугаар сарын 19-нд ажлаа хүлээлгэж өгсөн. Ингэхдээ УИХ-ын гишүүд, зарим журмын нөхдийн шахалтаар ажлаа хүлээлгэж өгсөн юм.
Тэгвэл Д.Бауыржаны ажлаа хүлээлгэн өгсөн шалтгаан нь УИХ-ын гишүүн Х.Баделхан, Т.Аубакир нар байж. Нэгэнт Засаг даргын суудлаа сулласан тэд одоо дараагийн засаг даргаа томилуулахаар нойр нь хүрэхгүй яваа бололтой.
Тэд Баян-Өлгий аймагтаа шантаажчин гэдгээрээ зартай Засаг даргын орлогч Х.Арманыг томилуулахаар улайрч байгаа талаар эх сурвалж мэдээлж байна. Х.Арман нь гурав дахь удаагаа ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Тэр болгондоо шантааж хийж ямар нэгэн хүслээ гүйцэлдүүлдэг нэгэн гэнэ.
Тухайлбал, 2008-2012 онд С.Хавалыг шантаажилж, аавыгаа аймгийн ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн даргаар томилуулжээ.
2016-2020 онд Засаг дарга А.Гылымханыг шантаажилж, төрсөн ах Х.Тилегенийг ЗДТГ-ын даргаар томилуулж, Х.Арман өөрөө аймгийн цахилгаан холбооны дарга болж байжээ.
2020-2024 онд Засаг дарга асан Д.Бауыржаныг мөн л шантаажилж, Х.Арман нь аймгийн орлогч дарга болсон.
Х.Арман нь аавынхаа сайн найз УИХ-ын гишүүн Х.Баделхан, УИХ-ын гишүүн Т.Аубакир нартай хамтарч Д.Бауыржаныг огцруулж, Засаг дарга болох хүслээ гүйцээхээр улайрч байгаа сурагтай.
Баян-өлгий аймаг бол хязгаар нутагт оршин амьдардаг үндэсний цөөнх ард түмэн. Энэ нутагт хэдхэн улс төрчид ганц нэг омгийнхон үеийн үед засаглалаа тогтоож ирсэн. Тэд засаг дарга болон төрийн бүхий л эрх мэдэлтэй албан тушаалд өөрийн хүмүүсээ томилуулж, тендер бүрийг өөрийн хамаарал бүхий компаниудад авдаг талаар эх сурвалж мэдээлж байгаа юм.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Баделханы “ЖОЛ” ХХК, Засаг дарга асан А.Гылымханы “Грандрод” ХХК, Засаг даргын орлогч Х.Арманы төрсөн дүү Х.Аргоны “Классик салюшн” ХХК-иудаар Баян-Өлгий аймгийн тэрбумын өртөгтэй бүх л тендерийг авчээ.
Бид удахгүй дээрх компаниуд ямар тендерүүдийг хэрхэн авч мөнгө угаасан талаар мэдээллэх болно. МАН-ын дарга нар авилгатай тэмцэнэ гэх сүржин уриа гаргаж, хариуцлага тооцно гэдгээ удаа дараа мэдэгдээд байгаа. Энэ мэт эрх мэдэлтнүүд хамаарал бүхий хүмүүсээ дуртай албан тушаал дээрээ томилж, өөрсдийн компаниуд дээрээ тендер авч л байг уу МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ээ...
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.