ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун тэргүүтэй 24 хүнийг ажлаас нь чөлөөлжээ

2023-01-11 16:49:00

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зарим албан тушаалтныг чөлөөлж, томилсон байна. Томилгооны хувьд П.Батбаатарыг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар шилжүүлэн ажиллуулахаар болсон бол Ж.Буянбатыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргаар томилжээ. Ш.Мягмарыг өөрийнх нь хүсэлтээр Усны газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Харин КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан дараах хүмүүсийг албан тушаалаас нь чөлөөлжээ. 

Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн хүмүүс:

  1. Х.Батжаргал /Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга/
  2. С.Оюунбилэг /Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга/
  3. Б.Бямбадагва /Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга/
  4. Ч.Золбаяр /Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга/
  5. Н.Тавинбэх /Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга/
  6. Ц.Эрдэмбилэг /Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга/

Ажлаасаа чөлөөлөгдсөн агентлагийн дарга нар:

  1. Л.Алтангэрэл /Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга/
  2. Д.Жаргалсайхан /Биеийн тамир, спортын улсын хорооны дарга/
  3. С.Мөнхчулуун /Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга/
  4. Б.Билгүүн /Стандарт, хэмжил зүйн газрын дарга/
  5. Ц.Батзул /Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга/
  6. Б.Оюунсанаа /Ойн газрын дарга/
  7. Л.Дашдэмбэрэл /Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга/
  8. И.Даваадорж /Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга/
  9. Г.Батдорж /Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын дарга/
  10. А.Энхманлай /Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга/
  11. Т.Ням-Очир /Боловсролын ерөнхий газрын дарга/
  12. С.Мөнхнасан /Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга/
  13. Н.Мөнхзул /Соёл, урлагийн газрын дарга/
  14. Л.Баярмандал /Ашигт малтмал, газрын тосны газрын дарга/
  15. О.Чулуун /Үндэсний геологийн албаны дарга/
  16. Д.Батчулуун /Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга/
  17. Д.Нарантуяа /Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга/

Уг хуулийн дагуу төрийн албаны шалгалт өгөхгүйгээр 3,059 албан хаагч томилогдсон юм. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.