Осол гэмтлийн 35-40 хувийг хальтирч унаснаас үүдэлтэй бэртэл эзэлдэг байна
2023-01-10 09:50:00
Унаж бэртэх ослоос урьдчилан сэргийлэхийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс сэрэмжлүүллээ.
Жил бүр дунджаар 140000 гаруй хүн бэртэж, гэмтсэний улмаас ГССҮТ-д ханддаг байна. Энэ дундаас халтирч унаснаас үүдэн бэртсэн 56,760 тохиолдол өнгөрсөн онд бүртгэгджээ.
Халтирч унах нь бэртэл гэмтлийн тэргүүлэх шалтгаан болдог аж. Тодруулбал, жил бүр гардаг осол гэмтлийн 35-40 хувийг халтирч унаснаас үүдэлтэй бэртэл эзэлдэг байна. Уналтын шалтгаануудаас хамгийн түгээмэл тохиолддог нь нэг түвшинд халтирч, тээглэж унах аж.
Зарим мэдээллийг дурдвал,
- Нэг түвшинд халтирч, тээглэж бүдэрч унах 53.2 хувь
- Нэг түвшинд цас мөсөн дээр унах 6.2 хувь
- Тэшүүр, цана, дугуйт тэшүүрээс унах 2.2 хувь тус тус байна.
Сүүлийн таван жилийн хугацаанд 0-18 насны хүүхдүүдийн дунд осол гэмтлийн 244,987 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 47.6 хувийг унаж бэртэх тохиолдол эзэлж, хүүхдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болсныг мэдээллээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа
Төрийн албан хаагчдыг урьдчилгаа багатай орон сууцанд хамруулах талаар судална
Ж.Чинбүрэн: Төрийн албан хаагчийн 0-6 насны хүүхэд томуу туссан бол 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгоно
БНХАУ Монгол Улсаас 9.3 сая тонн нүүрс экспортолжээ
Монголын нэг өдөр
ЦЕГ-ын даргаар генерал Ж.Болдыг томилжээ
Өнөөдрөөс Улаанбаатар хотын бүх ШТС-д АИ-92 шатахууныг хязгаарлалтгүйгээр борлуулна
Он гарснаас хойш 13,393 залилах гэмт хэрэг бүртгэгджээ
IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй
Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд ингэж хамрагдаарай
Бусдыг зодож хүнд гэмтээсэн холимог тулаанч Г.Чинзоригт 3 жил хорих ял оноож, хохирогч гэх М.Тэнгисийг 500 мянган төгрөгөөр торгожээ