Цахилгааны шөнийн тарифын 37.7 тэрбумыг ирэх оны төсөвт тусгахаар эх үүсвэрийг ажлын хэсэг судалж буй гэв
2022-11-01 17:22:00
2017 онд Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 21:00-06:00 цаг хүртэл гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөний тарифыг 100 хувь хөнгөллсөн. Гэвч ирэх онд шөнийн тарифыг хөнгөлөх төсвийг батлаагүй. Тэгвэл УИХ-аас ажлын хэсэг гарч, шөнийн тарифыг хөнгөлөлтийн асуудал дээр төсөв тусгахаар болжээ.
Харин санхүүжилтийн эх үүсвэрийг хэрхэн бий болгох тал дээр ажлын хэсэг ажиллаж байгаа гэв. Ирэх оны төсөвт цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөхөд 37.7 тэрбум төгрөгийг тусгах шаардлагатай.
Үүнээс гадна өмнөх онуудад шөнийн тарифын хөнгөлөлт дээр 20.3 тэрбум төгрөгийн өр үүссэн хэмээн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлсэн юм.
Цахилгааны шөнийн тарифыг зөвхөн Нийслэлд үргэлжүүлж, орон нутгийн айлуудын хөнгөлөлтийг зогсоох тал дээр санал нэгдсэн. Уг саналаа МАН-ын бүлэг Төсвийн байнгын хороонд хүргүүлэх юм байна.
Нийслэлд 125 мянган өрх шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагддаг байна. Сонгинохайрхан дүүрэгт 36 мянган айл өрх, Баянзүрх дүүрэгт 39 мянга, Чингэлтэй дүүрэгт 18 мянга гэх зэргээр маш олон айл өрх яндангаа буулгаж, цахилгаан халаагуур руу шилжсэн. Энэ хүрээнд 61 тэрбум төгрөгийн 4квт-ын дэд станцуудын асуудлыг шийдсэн байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!
ГАА-ийн МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн гамшигт өртсөн иргэдэд олгох мөнгөнөөс завшсан нь тогтоогджээ
Солонгост бага насныханд зориулсан англи хэлний сургалтыг хязгаарлахаар төлөвлөж байна
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
МАН бүлэг төсвийн тухай дотроо ярилцахаар завсарлага авав
АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина
Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа