"Автомашин хүрэлцээгүй тул давс, бодисоо гараар цацсан"
2022-10-31 17:12:00
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Хотын дарга өчигдөр орсон цастай холбоотойгоор нөхцөл байдал ямар байгааг холбогдох албаныхнаас лавлалаа. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажил, хүндрэл бэрхшээл болон иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах ажлын талаар дүүргийн Засаг дарга нараас тодруулав.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд “Өнгөрсөн ням гарагт Улаанбаатар хотод 04:30 цагаас цас орж эхэлсэн. Дүүргийн ЗДТГ, ТҮК бэлтгэлтэй байж, 06:00 цагаас цэвэрлэгээг эхлүүллээ. 1099 хүн тусгай зориулалтын 103 машин, техниктэй ажиллаж, 344.9 тонн давс, 111.2 тонн бодис цацсан. Одоо ч давс, бодис цацах ажил үргэлжилж байна. Давсны 4874.1 тонн, бодисын 3000 тонн орчим нөөцтэй” гэв.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх "Дүүргийн Онцгой комисс хуралдаж 24 цагийн шуурхай штаб байгуулсан. Штабын ажлын хүрээнд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх цэгүүд болон айл өрхөөр орсон.
Дүүргийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний 115 цэг ажиллаж байна. Энэ цэгүүдийн байршлыг хаана байвал зохих саналыг орон нутаг дүүргээс Тавантолгой түлш компанид өгдөг. Гэтэл тухайн компаниас цэгүүдийн байршлыг төв зам дагуу, давхардсан тоогоор олгож, зарим гэр хорооллын айл өрхүүд түлшиндээ залхаж чадахгүй хүндрэл үүсээд байгаа. Үүнд анхаармаар байна.
Мөн өчигдөр цас орсонтой холбоотойгоор дүүргийн нутаг дэвсгэрийн тодорхой хэсэгт халтиргаа, гулгаа үүссэн. Дүүргийн хэмжээнд хоёр давс цацах автомашинтай. Гэвч машин хаанаа ч хүрээгүй учраас гар аргаар давс цацах ажлаа үргэлжлүүллээ. Дүүргийн хэмжээнд 120 тонн давс, 43 тонн бодисын нөөцтэй байна" гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!
ГАА-ийн МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн гамшигт өртсөн иргэдэд олгох мөнгөнөөс завшсан нь тогтоогджээ
Солонгост бага насныханд зориулсан англи хэлний сургалтыг хязгаарлахаар төлөвлөж байна
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
МАН бүлэг төсвийн тухай дотроо ярилцахаар завсарлага авав
АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина
Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа