Төв, Дорнод аймагт ой, хээрийн түймэр гарсныг Онцгой байдлын алба хаагчид унтраажээ
2022-10-27 09:32:00
Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга багийн “Заан Тэрэлжийн сүв” гэдэг газар ойн түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг 10 дугаар сарын 25-ны өдрийн 14:45 цагт холбогдох албаныхан хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийнхэн зэрэг алба хаагчид ажиллаж мөн өдрийн 19:23 цагт цурамд оруулсан бөгөөд 10 дугаар сарын 26-ны өдрийн 21:00 цагт бүрэн унтраасан байна.
Мөн Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөхнуур багийн “Модот цуурай” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10 дугаар сарын 26-ны өдрийн 18:10 цагт хүлээн авч, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 18:07 цагт очиж, 19:40 цагт түймрийг бүрэн унтраасан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!
ГАА-ийн МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн гамшигт өртсөн иргэдэд олгох мөнгөнөөс завшсан нь тогтоогджээ
Солонгост бага насныханд зориулсан англи хэлний сургалтыг хязгаарлахаар төлөвлөж байна
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
МАН бүлэг төсвийн тухай дотроо ярилцахаар завсарлага авав
АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина
Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа