Жолооны эрх сэргээх, ангилал ахиулна гэх нэрийдлээр бусдыг залилсан этгээдийг илрүүлжээ
2022-10-26 17:01:00
Жолооны эрх сэргээж, ангилал ахиулна гэх нэрийдлээр бусдыг залилж их хэмжээний хохирол учруулсан этгээдийг илрүүлжээ.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагаас явуулж буй “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд эрэн сурвалжлах чиглэлээр алга болсон хоёр хүн, гурван мал, хоёр оргодол этгээд гэмт хэрэгт сэрдэгдсэн зургаан этгээд, дөрвөн тээврийн хэрэгсэл, арван эд зүйлийг олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааны явцад 47 хэргийг илрүүлсэн байна.
Ингэхдээ, жолооны эрх сэргээх, ангилал ахиулна гэж дугаар тоот дансыг ашиглан иргэдийг залилаад эрэн сурвалжлагдсан байсан этгээдийг энэ сарын 23-ны 23:20 цагт Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтэс, Хэнтий аймаг дахь цагдаагийн газар хамтран Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрээс дайчлан баривчилжээ.
Иймд тухайн этгээдтэй ижил төстэй аргаар үйлдэгдсэн гэмт хэргийн талаарх мэдээллийг 8046-4044 дугаарын утсанд хүлээн авч байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!
ГАА-ийн МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн гамшигт өртсөн иргэдэд олгох мөнгөнөөс завшсан нь тогтоогджээ
Солонгост бага насныханд зориулсан англи хэлний сургалтыг хязгаарлахаар төлөвлөж байна
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
МАН бүлэг төсвийн тухай дотроо ярилцахаар завсарлага авав
АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина
Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа