Б.Чойжилсүрэн: Цахилгааны шөнийн хөнгөлөлтөд шаардагдах 37.7 тэрбум төгрөгийг 2023 оны төсөвт суулгахаар ярилцаж байна

2022-10-26 16:56:00

11 дүгээр сарын 1-нээс эхлэн ААН-үүдийн цахилгаан, дулааны тарифыг 28 хувиар нэмнэ. Ирэх оны төсөвт гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн хөнгөлөлтийн санхүүжилтийг хассан юм. Түүнчлэн Эрдэнэбүрэнгийн усан цахилгааны бүтээн байгуулалтын ажлыг ирэх 2023 онд эхлүүлнэ гэсэн асуудал яригдаж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс тодрууллаа.

Цахилгаан, дулааны тарифыг 28 хувиар нэмэх асуудал дээр ААН-үүдээс санал авсан уу?

Эрчим хүчний алдагдлыг багасгах тухай асуудал яригдаж байгаа. Есдүгээр сарын 27-нд Эрчим хүчний зохицуулах хороо бие даан, хараат бусаар шийдэх эрх зүйн орчин бүрдсэн. Эдийн засаг уналттай, эрчим хүчний салбарын компаниуд алдагдалд орж, өрөнд орсон, НДШ төлж чадахгүй нөхцөл байдалд байгаа учраас энэ жил эхний ээлжинд ААН-ийн цахилгаан, дулааны тарифыг нэмж байгаа гэдгийг хэлэв.

Цахилгааны шөнийн хөнгөлөлтийн санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгаагүй. Тусгах боломж бий юу. Энэ талаар?

Ирэх оны төсөв эцэслэн батлагдаагүй. Төсвийн байнгын хорооны хоёрдугаар хэлэлцүүлгийн өмнө энэ асуудлыг шийдэх талаар ярилцаж байна. Ирэх даваа гарагийн бүлгийн хуралдаанд хэлэлцэх шийдэл хайгаад явж байна. Шөнийн тарифыг хөнгөлөх боломжийг судалж байгаа. Их хурал дээр төсвийн ажлын хэсгийнхэнтэй зөвшилцөх эх үүсвэрийг хайж байна. 2023 онд шөнийн тарифт 37.7 тэрбум төгрөг шаардлагатай. 2017 оноос хойш цахилгааны шөнийн хөнгөлөлтийн 20.3 тэрбум төгрөгийн өр үүсчихсэн. Нийт 60 тэрбум төгрөг шаардлагатай байгаа.

Эрдэнэбүрэнийг УЦС-тай холбоотой маргаантай асуудлууд байна. Уг асуудал дээр мэдээлэл байгаа юу?

Маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэж чадаагүй байгаа. 11 дүгээр сарын 15 гэхэд ирэх оны төсвийг батлах ёстой. Уг төсөв дээр Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нөлөөлөлд автаж байгаа иргэдэд хоёр төрлийн нөхөн олговор буюу нөхөн олговор, нөхөх төлбөр өгнө. Байгаль орчны үнэлгээний дагуу гарч ирэх нөхөн олговор байгаа. Дээрээс нь нөлөөлөлд автаж байгаа иргэн тус бүрт 15 сая 200 мянган өгнө гэх Засгийн газрын тогтоол өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд гарсан. Үүнийг 4 жилийн хугацаатай ба эхний 25 хувь нь 2023 оны төсөвт суусан байгаа. Төсөв эцэслэн батлагдсаны дараа очиж уулзах төлөвлөгөөтэй байгаа.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.