Сумын ЗДТГ-т ажиллах ёстой 1338 орон тоо сул байна
2022-10-25 14:21:00
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг "Сумын Засаг даргын Тамгын газарт ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдын цалин бага байна. Үүнээс хамаараад тухайн албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллахгүй байх, өөр газар шилжих, орон тоо гарсан ажлын байр нөхөгдөхгүй байх асуудал байгааг танилцуулсан байна. Сумын ЗДТГ-т ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдын цалин 615 мянган төгрөг. Харин боловсрол, эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эмч болон бусад төрийн захиргааны албан хаагчдын цалин 850-950 мянган төгрөгийн хооронд байгаа юм. Цалин хөлс ялгаатай байгаа тул тамгын газрын ажилтнууд ажлаасаа гарч байна гэв.
Тодруулбал, Улсын хэмжээнд сумын ЗДТГ-т ажиллах ёстой 1,338 орон тоо сул байна. Шалтгаан нь 854 мэргэжилтэн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн бол 319 нь өөр ажилд шилжсэн гэсэн судалгаа бий. Тамгын газрууд 1,089 сул орон тооны захиалга төрийн албаны салбар зөвлөлүүдэд хүргүүлсэн бол 499 орон тоо нь нөөцөд бүртгүүлсэн иргэн байхгүй, 413 сул орон тоонд иргэн бүртгүүлээгүй байна.
Одоогийн байдлаар сумдын ЗДТГ-т 2,487 төрийн захиргааны албан хаагчид ажиллаж байгаа. Эдгээрээс нэг жил ажиллаж байгаа 297, хоёр жил 206, гурван жил 230, дөрвөн жил 210, тав ба түүнээс дээш ажиллаж байгаа 1,534 албан хаагчид байна гэсэн судалгаа байгаа юм.
Сумын ЗДТГ-т ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдад таван жил тутамд зургаан сарынх нь цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшуулал олгодог байх зохицуулалтыг Төрийн албаны тухай хуульд нэмэлтээр оруулахаар өргөн барьж, танилцуулсан байна. Хэрэв 2023 оноос хэрэгжиж эхэлнэ гэвэл 1,534 хүнд мөнгөн урамшуулал олгох 5 тэрбум төгрөг, цаашид жилд дунджаар нэг орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай гэлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!
ГАА-ийн МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн гамшигт өртсөн иргэдэд олгох мөнгөнөөс завшсан нь тогтоогджээ
Солонгост бага насныханд зориулсан англи хэлний сургалтыг хязгаарлахаар төлөвлөж байна
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
МАН бүлэг төсвийн тухай дотроо ярилцахаар завсарлага авав
АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина
Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа