Япон улс маргаашнаас гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй
2021-11-29 16:32:00
Коронавирусийн Омикрон хувилбарын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан Японы Засгийн газар маргааш буюу энэ сарын 30-наас эхлэн бизнес, аялал, оюутан, дадлагажигч зэрэг ангиллын виз олгохоо зогсоож гадаадын иргэдийг хил нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан байна. Уг арга хэмжээ нь коронавирусийн “Омикрон” шинэ хувилбарын илрэх шинж тэмдгүүд зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг олж тогтоох хүртэл үргэлжилнэ” гэж Ерөнхий сайд Кишида Фүмио нэмж онцолжээ.
Япон улс арваннэгдүгээр сарын 8-наас эхлэн тус улсад хүлээн зөвшөөрөгдсөн вакцинд хамрагдсан бизнес эрхлэгчид, оюутан, мэргэжилтнүүдийг хилээрээ нэвтрүүлнэ гэсэн шийдвэр гаргаж байсан. Мөн вакцины бүрэн тунгаа хийлгэсэн гадаадын иргэдийг 10 болон 14 хоногоор тусгаарлахын оронд 3 хоног тусгаарлах хөнгөвчилсөн журам үйлчилж байсан. Эдгээр журмыг дагаж мөрдвөл шаардлагатай газруудад зочлох, нийтийн тээврийн хэрэгслийг ашиглахыг зөвшөөрсөн байсан юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


ЦЕГ-ын даргаар томилогдсон генерал Ж.Болдыг томилжээ
Өнөөдрөөс Улаанбаатар хотын бүх ШТС-д АИ-92 шатахууныг хязгаарлалтгүйгээр борлуулна
Он гарснаас хойш 13,393 залилах гэмт хэрэг бүртгэгджээ
IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй
Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд ингэж хамрагдаарай
Бусдыг зодож хүнд гэмтээсэн холимог тулаанч Г.Чинзоригт 3 жил хорих ял оноож, хохирогч гэх М.Тэнгисийг 500 мянган төгрөгөөр торгожээ
ЭМДС-гаас хувийн эмнэлгүүдэд 2025 оны 7-р сараас хойш санхүүжилт олгоогүй гэв
Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд орно
Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ
Морингийн давааны 10 га газарт хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барина