Морингийн давааны 10 га газарт хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барина
2025-10-22 17:08:00
Нийслэлийн хэмжээнд гурван төвлөрсөн хогийн цэгт нийлүүлж буй нийт хог хаягдлын 11.4 хувийг дахин боловсруулж, 88.6 хувийг булж устгаж байна.
Хогийг булж устгах арга нь метан хийг ихээр ялгаруулдаг, байгаль орчинд сөрөг нөлөө ихтэй. Тиймээс хогийг булж устгахгүйгээр шатаах аргаар эрчим хүч гаргаж авах дэвшилтэт технологи бүхий “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр”-ийг Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн давааны хогийн цэгийг түшиглэн 10 га газарт ирэх онд барьж эхэлнэ.
Тус үйлдвэр нь хоногт 1500 тонн хог шатааж, 35 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж өөрийн болон хогны үйлдвэр технологийн паркийн хэрэгцээг хангах хүчин чадалтай. 2022 онд батлагдсан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасан шаардлагуудыг хангаж, Монгол Улсын хэмжээнд анх удаа тус хуулийн дагуу хэрэгжих бүтээн байгуулалтын төслүүдийн нэг болж буй онцлогтой аж.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн дагуу төслийн урьдчилсан үнэлгээ болон бүрэн шинжилгээ хийгдэж, аравдугаар сарын 16-ны өдрийн НИТХ-аар үйлдвэр барих түншлэгчтэй гэрээ байгуулах эрхийг олгоод байна. Үйлдвэр барих хөрөнгө оруулалтын хэмжээг 205 сая ам.доллар байхаар тооцоолж бүтээн байгуулалтыг 2026-2028 онд хийхээр төлөвлөжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй
Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд ингэж хамрагдаарай
Бусдыг зодож хүнд гэмтээсэн холимог тулаанч Г.Чинзоригт 3 жил хорих ял оноож, хохирогч гэх М.Тэнгисийг 500 мянган төгрөгөөр торгожээ
ЭМДС-гаас хувийн эмнэлгүүдэд 2025 оны 7-р сараас хойш санхүүжилт олгоогүй гэв
Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд орно
Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ
Дулааны V цахилгаан станц 100 мянган өрх, ААН-ийг эрчим хүчээр, 40 мянган өрхийг дулаанаар хангана гэв
Хоёр давхар блокон объект, сэндвичэн агуулах шатжээ