Хатан хаан II Элизабетэд үлдээсэн МЯНГА гаруй чихмэлийг хүүхдийн асрамжийн газарт өгчээ
2022-10-20 16:38:00
Их Британийн Хатан хаан II Элизабетийн дурсгалыг хүндэтгэн ордны гадна талбайд иргэдийн үлдээсэн мянга гаруй чихмэл бамбаруушийг хүүхдийн асрамжийн газруудад хуваарилан өгчээ. Хүүхдүүдийн хайртай дүр болох Пэддингтон бамбаруушаас голдуу бүрдсэн тоглоомуудыг 200 гаруй сайн дурынхан хураан авч цэвэрлэн, эмзэг бүлгийн хүүхэд залуучуудад дэмжлэг үзүүлэхээр ийнхүү хандивлажээ.
70 жил төр барин, улсынхаа төдийгүй дэлхий дахинаа хүндлэгдсэн Хатан хаан II Элизабет өнгөрсөн есдүгээр сарын 8-нд таалал төгссөн бөгөөд оршуулгын ёслолын үеэр түүнтэй салах ёс хийхээр мянга мянган иргэд цуглан олны цуваа 5 км үргэлжилж байв.
Хатан хаан II Элизабет Перугийн бэлгэ тэмдэг баавгай Пэддингтон баавгайтай хамт 2012 онд дүрс бичлэгт орсноор тэдний хайр татам нөхөрлөл олны анхаарлыг татсан түүхтэй. Пэддингтон баавгайн тухай анхны 1986 оны зохиолд Хатан хаантай уулзаж буй тухай өгүүлдэг бөгөөд тэд нүүлгэн шилжүүлсэн хүмүүс болон дүрвэгсдийн тухай дайны үеийн дурсамжуудаа хуваалцдаг билээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.




Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!
ГАА-ийн МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн гамшигт өртсөн иргэдэд олгох мөнгөнөөс завшсан нь тогтоогджээ
Солонгост бага насныханд зориулсан англи хэлний сургалтыг хязгаарлахаар төлөвлөж байна
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
МАН бүлэг төсвийн тухай дотроо ярилцахаар завсарлага авав
АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина
Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа