Ч.Хүрэлбаатар: МҮХАҮТ захиалгаар үйл ажиллагаа явуулдаг улс төрийн байгууллага
2022-10-18 18:04:00
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар байнгын хорооны хуралдаан дээр Худалдаа аж үйлдвэрийн танхимтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, "МҮХАҮТ бизнесийн үйл ажиллагааг зогсоодог, дарамталдаг байгууллага болж хувирсан. Самар экспортлогчдын холбооны хүмүүсээс надад зургаан хуудас орчим гомдол ирсэн. Та нар тэр байгууллагаас мөнгө өг гэж дарамталж байгаа юм билээ. Өөрсдөө нэг төрийн бус байгууллага байгуулаад экспортод гарч байгаа самар болгоноос хураамж авдаг. Гарал үүслийн гэрчилгээ гээд нэг килограмм самар тутамд 10 юань нэхэж байгаа зүйл байна. Тухайн байгууллагыг гишүүн байгууллагуудаас авч байгаа хураамж, сайн дурын үндсэн дээр өгч байгаа хандиваар үйл ажиллагаа явуулах ёстой байгууллага гэж боддог. Гэтэл эсрэгээрээ МҮХАҮТ экспортоо боомилсон, аж ахуйн нэгжээ дарамталсан байгууллага болж хувирсан. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын арын өрөөнд л танай байгууллагынхан сууж байдаг байсан. Түүний захиалгаар үйл ажиллагаа явуулдаг улс төрийн байгууллага" гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!
ГАА-ийн МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн гамшигт өртсөн иргэдэд олгох мөнгөнөөс завшсан нь тогтоогджээ
Солонгост бага насныханд зориулсан англи хэлний сургалтыг хязгаарлахаар төлөвлөж байна
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
МАН бүлэг төсвийн тухай дотроо ярилцахаар завсарлага авав
АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина
Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа