Машины хүрдний аппарат хагарснаас осол гарч, 4 цэргийн толгой хагарч, хоёр цэргийн хүзүүний зөөлөн эд гэмтжээ
2022-10-18 10:53:00
Цэргүүд тээвэрлэж явсан автомашины рулийн аппарат хагарснаас осол гарч, дөрвөн цэргийн толгой хагарч, хоёр цэрэг гэмтсэн талаар Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өчигдөр 14 цагийн үед 306-р анги Хэнтий аймгаас цэрэг татаад явж байсан. Нэг ахлагч, нэг офицер 15 цэргийн алба хаагч Түмэнцогт сумаас 40 км-ын зайд яваад зам тээврийн осол гарсан. Шалтгаан нь машины хүрдний аппарат хагарч хажуулдсан. Дөрвөн цэргийн толгой хагарсан. Хоёр цэрэг гэмтсэн гэсний дагуу яаралтай тусламжийн шуурхай бүлэг очиж Хэнтийн нэгдсэн эмнэлэгт үзлэг хийсэн. Хоёр цэрэг хүзүүний зөөлөн эд нь гэмтсэн. Бусад нь зүгээр" гэв.
Цэрэг тээвэрт тэвштэй машин ашиглаж болохгүй ч олон хүн тээвэрлэх үед хүрэлцэхгүй. Мөн ням гарагт пургон машин осолдож зургаан цэрэг эрүүл өнгөрсөн. Хилийн цэргийн ангид машин тэрэгний асуудал хүнд байна гэдгийг онцоллоо.
Нийт 1200 гаруй машин байдаг. Үүнээс хамгийн эртнийх нь 90-ээд оны машин. 1-16 жил болсон машиныг энгийн гэж ашиглаж байгаа ч хугацаа нь дууссан талаар тэрбээр мэдээллэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!
ГАА-ийн МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн гамшигт өртсөн иргэдэд олгох мөнгөнөөс завшсан нь тогтоогджээ
Солонгост бага насныханд зориулсан англи хэлний сургалтыг хязгаарлахаар төлөвлөж байна
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
МАН бүлэг төсвийн тухай дотроо ярилцахаар завсарлага авав
АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина
Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа