Ц.Даваасүрэн: Замын түгжрэлээ арилгаагүй байж, шинэ автобус аваад нисдэггүй л бол түгжрээд явахгүй

2022-10-17 19:17:00

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг түгжрэлийн асуудлаар хуралдсан. Хуралдаанаар өнгөрөгч онд 420 тэрбум төгрөгийг түгжрэлд хэрхэн зарцуулсан болон ирэх 2023 онд 582 тэрбум төгрөгийн төсвөөр түгжрэлийг хэрхэн бууруулах талаар танилцуулга хийсэн байна. Үүнтэй холбоотой асуудлаар бид УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.

Түгжрэлийн асуудлаар бүлэг хуралдлаа. Таны хувьд энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

Би бол дорвитой ахиц гарахгүй гэж бодож байна. Түгжрэлийг бууруулахын тулд замаа сайжруулах ёстой. Халамжид өгөөд байгаа 1.8 их наяд төгрөг чинь 1800км зам тавих мөнгө шүү дээ. Энэ мөнгийг яагаад зам тавьж, засахад хэрэглэж болдоггүй юм.

Өнгөрсөн 2022 оны төсөвт түгжрэлд зарцуулахаар 420 тэрбум төгрөг тусгагдсан. Өнөөдөр түгжрэл буурсан үр дүн харагдахгүй байна. Энэ тал дээр бүлэг дээр танилцуулга хийсэн гэсэн. Энэ талаар?

Одоогоор 420 тэрбум төгрөгөөр юу хийсэн тайлан ирээгүй байна. Зарим нь зориулалтаас өөр цэцэрлэгийн төсөв рүү орсон гэсэн мэдээлэл байх шиг байна. Ямар ажил хийсэн, яагаад бодитой үр дүн гараагүй, дахиад л өнөөдөр түгжрэлээ яриад сууж байгаа юм. Тиймээс тайланг нь хармаар байна.

LRT төслийг өнгөрсөн хавар УИХ-ын гишүүд өндөр өртөгтэй, 1км-ыг 50 сая доллароор барина. Эдийн засаг хүнд байхад үүнийг хэрэгжүүлэх боломжгүй гэдгийг хэлж байсан. Гэтэл нийслэл өөрсдөө мөнгөө гаргаад төслөө хэрэгжүүлнэ гэж байна. Энэ ер нь хэр үр дүнтэй вэ?

            Манайханд мөнгөний сонирхол нь давамгайлах гэдэг нэг дутагдал байдаг. Тэгэхээр төсөл нь амжилттай хэрэгждэггүй. Хэрэв мөнгөний сонирхол давамгайлаад явчихвал эцсийн. Үр дүн нь гарч ирэхгүй. Мөнгөөрөө бодитой юм хийе гэвэл зөв шийдэл гаргасан зүйл хийх хэрэгтэй. Би хувьдаа LRT төслийг оновчтой биш гэж бодож байна.

Ирэх 2023 оны төсөвт түгжрэлийг бууруулахаар 580 гаруй тэрбум төсөвлөсөн. Энэ дээр та ямар байр суурьтай байна вэ?

      400 орчим тэрбум нь парк шинэчлэлд зарцуулахаар төлөвлөсөн байсан. Замын түгжрэлээ арилгаагүй байж, шинэ автобус тавиад нисдэггүй л юм бол түгжрээд явахгүй байхаа л гэж бодож байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.