“Иргэний нисэхийн залуучуудын холбоо” бүтэц зохион байгуулалтаа шинэчиллээ
2022-10-14 18:35:00
“Иргэний нисэхийн залуучуудын холбоо” /ИНЗХ/-ны Удирдах зөвлөл 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хуралдлаа. Тус хурлаар Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөжүүлж, Иргэний нисэхийн салбарын мэргэжлийн залуучуудын байгууллага болох зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний агаарын тээвэрлэгчид болон Төр, хувийн хэвшлийн залуучуудын төлөөллийг тус холбооны Удирдах зөвлөлд нэр дэвшүүлж, батламжиллаа. Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар “Изинес Эйрвейс” ХХК-ийн Газрын үйл ажиллагааны хэлтсийн дарга Б.Батцэцэг сонгогдож, ажилдаа орсон байна.
Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбогдуулан холбооны дүрмийг боловсронгуй болгох, гишүүнчлэлийг нээлттэй байлгах, Иргэний нисэхийн салбарт үйл ажиллагаа явуулж буй Төр, хувийн хэвшлийн үйл ажиллагааг уялдуулах, “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”-ийг хэрэгжүүлэхэд Зам, тээврийн залуучуудын хөгжлийн зөвлөл, Зам тээврийн салбарын байгууллагуудтай нягт хамтран ажиллахаар төлөвлөж байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Жилийн хамгийн том хямдрал, зөвхөн Монголын хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал эхэллээ!
ГАА-ийн МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн гамшигт өртсөн иргэдэд олгох мөнгөнөөс завшсан нь тогтоогджээ
Солонгост бага насныханд зориулсан англи хэлний сургалтыг хязгаарлахаар төлөвлөж байна
Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
МАН бүлэг төсвийн тухай дотроо ярилцахаар завсарлага авав
АН-ын бүлэг Үндсэн хуулиа дээдлэх үзэл санаан дээрээ бат зогсоно
Согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалж гэмтээжээ
Цөлжилттэй бүс нутагт “MONGOLZ #1” хэмээн бичиж, 100 мянган мод тарина
Нийгмийн даатгалын сангаас 32.2 тэрбум төгрөг завшсан үйлдлийг шалгаж байна
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа