Цунамид сураггүй болсон эхнэрээ хайж 11 жилийн турш далайд шумбаж буй эр

2022-10-14 16:24:00

Япон улсад хамгийн их хохирол гамшиг учруулсан цунами 2011 онд болсноос хойш 11 жил өнгөрчээ. Мянга мянган хүн гэмтэж, орон гэргүй болж, одоо ч сураггүй хэвээр байсаар. 

Яасүо Такамацү гэх 65 настай эр харин тэр үеэс хойш өнөөг хүртэл эхнэрээ тасралтгүй хайсаар байна.

Онагава орчмоос алга болсон түүний эхнэр Юүко Такамацү тухайн үед 47 настай байсан бөгөөд цунамигийн үеэр хамгийн хүнд цохилт амссан бүс нутагт байж таарсан юм.

Associated Press агентлагт өгсөн ярилцлагадаа тэрээр 2013 он хүртэл хоёр жилийн турш эхнэрээ хуурай газраар хайсан гэх бөгөөд тэр үеэс эхлэн шумбалтаар хичээллэн, зөвшөөрөл авч эхнэрээ усан доороос хайдаг болжээ.

"Би хаа нэгтээ түүнтэйгээ уулзах юм шиг санагдан шумбасаар байдаг" гэж тэрээр хэлсэн байна.

Тэр 11 жилийн турш долоо хоног бүр эхнэрээ хайн шумбадаг бөгөөд "Бие минь хөдлөхөө болих хүртэл би үргэлжлүүлэн хайна" хэмээжээ.

Түүний эхнэрийн хамгийн сүүлд бичсэн зурвас нь "Гэртээ харимаар байна" гэх үг байсан учраас тэрээр хүслийг нь биелүүлэхэд өөрийн амьдралаа зориулна хэмээн шийджээ.

Эхнэрийнх нь сүүлчийн зурвас: "Чи зүгээр үү? Би гэртээ харимаар байна."

Цунамигийн дараа эхнэрийнх нь утас олдсон ч эмэгтэйн цогцос өдий болтол олдоогүй гэнэ. Харамсалтай нь эхнэрийнхээ утсыг олоод сүүлд нэмж бичсэн ч хүрч чадаагүй зурвасыг олж уншжээ.

"Энэ цунами үнэхээр аймшигтай байна" хэмээн бичсэн байсан гэнэ. 

Цунами болох үед эхнэр нь ажиллаж байсан банкандаа байрлаж байсан бөгөөд банкны дээвэр дээр гарсны дараа бусад хүмүүс илүү өндөр барилга руу явцгаасан ч эмэгтэй тэнд үлдэхээр шийджээ. Харамсалтай нь цунами тэдний төсөөлж байснаас аймшигтай байсан бөгөөд үлдэхээр шийдсэн ажилчид зугтах гэж оролдсон ч хожимджээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.