ЗӨВЛӨГӨӨ: Булчингийн масс нэмэхийн тулд ямар бүтээгдэхүүн хэрэглэх вэ?

2022-10-11 10:45:00

Булчингийн масс ихтэй байх нь эрүүл чийрэг амьдралын тодорхойлолт болж өгдөг.  Сүүлийн үед залуус бие галбир, эрүүл мэнддээ ихээхэн анхаарал хандуулж төрөл бүрийн спортоор хичээллэх болсон. Гэхдээ зөвхөн спортоор хичээллээд таны булчингийн масс нэмэгдэхгүй бөгөөд хооллолтдоо ч давхар анхаарах шаардлагатай. Ингээд бид танд булчингийн масс нэмэхийн тулд ямар бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй талаар зөвлөгөөг хүргэе.

Үхрийн мах

Үхрийн мах

Булчингийн масс нэмэхийн тулд үхрийн махыг заавал идэх хэрэгтэй. Үхрийн мах нь уураг болон креатининаар баялгаас гадна тамирчдад зайлшгүй шаардлагатай төмөр, цайр, төрөл бүрийн амин дэмүүдийг агуулсан байдаг. Үүнээс гадна үхрийн маханд тестостерон дааврыг нэмэгдүүлэх холестерин бий.

Бор будаа

Бор будаа

Бор будаа удаан хугацаанд боловсордог учир бүхий л өдрийн турш бие организмыг эрч хүчээр хангаж өгдөг. Үүнээс гадна өсөлтийн дааврыг ялгаруулахад тусална. Өсөлтийн даавар ихээр ялгарах нь өөх хайлуулах процессыг түргэсгэж, булчингийн масс нэмэгдэхэд тусалдаг аж. Өөх хайлуулахын тулд тамирчид нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэг ч хамгийн гол нь уургийн амин хүчлийг хэрэглэх шаардлагатай.

Жүрж

Жүрж

Бэлтгэл хийхийн өмнө 1ш жүрж идсэнээр та бэлтгэлээ илүү үр дүнтэй болгож чадна. Жүрж нь ачаалал даах чадварыг нэмэгдүүлдэг учир та бэлтгэлийн үеэр ядарч, бэлтгэлээ дутуу хийх асуудалтай тулгарахгүй.

Ээдэм

Ээдэм

Ээдэмд казеин гэх ашигтай уураг бий. Энэхүү уураг нь булчинг энергийн эх үүсвэр болгож ашиглахаас хамгаалдаг юм. Ялангуяа шөнийн цагаар ходоод гэдэс хоолгүй үед бие организм булчинг энергийн эх үүсвэр болгож ашиглах тохиолдол их байдаг.

Амтат гуа

Амтат гуа

Амтат гуа нь зөвхөн сайхан амттай төдийгүй, эрүүл мэндэд маш тустай. Учир нь амтат гуа В9 болон каротинаар баялаг байдаг. Амтат гуаны нүүрс ус маш амархан боловсордог учир өглөөний цайндаа эсвэл бэлтгэлийн дараа хэрэглэхэд тохиромжтой.

Сүү

Сүү

Сүүнд глютамин болон казеин бодисууд агуулагдсан байдаг учир энэ нь бэлтгэл хийсний дараа бие организмыг нөхөн төлжихөд тусалдаг аж. Мэдээж булчинг энергийн эх үүсвэр болж зарцуулахаас хамгаална.

Хүрэн манжин

Хүрэн манжин

Хүрэн манжин бетаин гэх бодисоор баялаг бөгөөд энэ нь элэгний үйл ажиллагааг дэмжээд зогсохгүй, булчингийн масс нэмэгдүүлдэг болох нь судалгаагаар батлагдсан. Мөн бие организмыг эрч хүчээр хангаж, ядаргаа тайлахад тусалдаг аж.

Грек йогурт

Грек йогурт

Грек йогуртын бусад йогуртаас ялгарах онцлог нь тослоггүй, сүү ихтэй, нүүрс ус багатайд оршино. Нэг стакан йогуртанд 20 грамм сүү, 9 грамм нүүрс ус ноогддог аж. Мөн казеинаар баялаг байдаг.

Бууцай

Бууцай

Бууцай нь ачаалал даах чадварыг нэмэгдүүлж, өөрт агуулагдах глютамины ачаар булчингийн массыг нэмэхэд тусалдаг байна. 

Átriplex

Átriplex

Энэ нь уургийн эх үүсвэр болохоос гадна удаан боловсордог нүүрс усаар баялаг ургамал юм. Тиймээс ч булчингийн масс нэмэхэд ихээхэн нэмэртэй аж.

Өндөг

Өндөг

Өндөг нь уургийн эх үүсвэр гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ өндөгний шард агуулагдах холестерины тусламжтайгаар булчингийн масс нэмэгддэг. Холестерин гэхээр таны айдас төрөх магадлалтай ч өндөгний шард агуулагдах холестерин нь судас бөглөрөх өвчнөөс сэргийлдэг байна.

Алим

Алим

Алим жимсэнд агуулагдах полифенол эрч хүчтэйгээр бэлтгэл хийхэд эергээр нөлөөлдөг бөгөөд булчингийн массыг нэмэгдүүлж, бэлтгэлийн дараа ядрахаас сэргийлдэг байна. Үүнээс гадна алим өөх хайлуулах шидтэй болохыг эрдэмтэд баталжээ.

Занги нийтлэл

Хэн юу хэлэв

ШИНЭ МЭДЭЭ

ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ

Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.