С.Амарсайхан: Эгийн голын УЦС барих асуудалд хоёр тал байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай
2021-11-29 15:27:00
Өнгөрсөн амралтын өдрүүдэд “ОХУ-ын талаас Эгийн голын УЦС барихыг зөвшөөрөхгүй, оронд нь эрчим хүчний алдагдлыг чинь нөхье” гэсэн байр суурь илэрхийлсэн талаарх мэдээлэл олны анхаарлыг татаад байсан юм. Уг асуудалтай холбоотойгоор МУ-ын Шадар сайд С.Амарсайхан тайлбар мэдээлэл өглөө.
Тэрбээр, “ОХУ-ын зүгээс Эгийн голын УЦС-ыг барьсан тохиолдолд байгаль орчинд тодорхой сөрөг нөлөө үзүүлж болзошгүй учраас бид энэ төсөл дээр оролцоно гэдгээ хэлэх боломжгүй гэдэг байр суурийг илэрхийлж байгаа. Манай улс ч мөн ялгаагүй. Тийм учраас цаашид ямар байдлаар байгаль орчинд сөргөөр нөлөөлж болзошгүй вэ гэдэг тал дээр хамтарч судална гэдэг байр суурийг илэрхийлж байгаа. Тиймээс хоёр тал уг төсөл хэрэгжиж эхэлснээр байгаль орчин үзүүлэх нөлөө, хил орчмын гол горхины урсацыг хадгалахын тулд хамтарч судалгаа хийе гэдэг дээр нэгдсэн. Түүнээс биш нэг нь тулгаж шаардаад нөгөө нь хүлээн зөвшөөрсөн зүйл байхгүй. Ер нь Эгийн голын усан цахилгаан станцын асуудалд хоёр тал хоёулаа байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай” гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.