Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг АН-ын Үндэсний бодлогын хорооны дэд даргаар батламжилжээ
2022-09-15 17:31:00
Өнөөдөр АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, дэд даргаа томилсон байна. Хуралдаанаар Монгол улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Үндэсний бодлогын хорооны дэд даргаар сонгож, батламжилжээ.
Ч.Сайханбилэг нь эрүүл мэндийн шалтгааны улмаас 2019 оны наймдугаар сард Монгол Улсаас АНУ-ыг зорьсон бөгөөд одоо АНУ-д байгаа юм.
Үүнээс гадна Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүд 11 бодлогын хороонд орж ажиллахаар саналаа урьдчилсан байдлаар өгч, 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 09 дүгээр сарын 14-ний өдрүүдэд анхны хурлаа зохион байгуулсан байна. Бодлогын хороодыг УИХ болон Засгийн газрын бүтцийн дагуу зохион байгуулж, ҮБХ-ны гишүүдийн өөрсдийнх нь санал болон боловсрол, мэргэжил, тухайн салбарт ажилласан туршлага зэргийг үндэслэн бодлогын хороодод ажиллах боломжийг бүрдүүлжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.