Д.Амарбаясгалан: Их хурлаар намын даргыг сонгох, хяналтын ерөнхий хороог байгуулахаас гадна хүний эрхийн асуудалд анхаарна

2021-11-25 12:59:00

Монгол ардын нам ирэх сарын 6, 7-нд Их хурлаа хийхээр болсон. Үүнтэй холбоотойгоор МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.

Арванхоёрдугаар сарын 6-7-нд болох МАН-ын 30 дугаар Их хурлаар намын даргыг сонгох, хяналтын ерөнхий хороог байгуулахаас гадна хүний эрхийн асуудлыг голлон анхаарч хэлэлцэнэ гэдгийг тэрээр хэллээ.

Д.Амарбаясгалан "МАН эрх барьж байгаа улс төрийн хүчний хувьд дэвшилтэт бодлогуудыг тус ээлжит хурлаар танилцуулна. Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлогыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын Их хурлын төлөөлөгчид, олон нийтэд танилцуулахаар зорьж байна. Сонгодог парламентын тогтолцоог улам бүр төгөлдөржүүлэх зорилгын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар илтгэл танилцуулна.  Мөн нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг судалгааны үндсэн дээр гаргаж ирсэн. Дундаж давхаргыг олноор бий болгох хүсэл зориг ихээхэн байна гэж харж байгаа. Энэ нөхцөлд хүрэхэд саад болж байгаа зүйл бол авлига, албан тушаалын гэмт хэрэг, хүнд суртал, хариуцлагагүй байдал байсаар байна. Тиймээс сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээх, ардчилсан хүний эрхийг дээдлэхэд төр, иргэний нийгмийн байгууллагын эрх зүйн орчинг бүрдүүлж, бэхжүүлэхээр мэргэжлийн хуульчид хамтран ажиллаж байна. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд бид цаашид тууштай ажиллах болно" гэв.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.