ШИНЭЭР БАЙГУУЛСАН ХОЁР ЯАМЫГ УДИРДАХ САЙД НАР
2022-08-30 09:48:00
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хөгжлийн бодлого, төлөвлөлт нь тогтвортой байлгах, төрийн үйлчилгээ болон төрийн байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах арга хэмжээг нэгдсэн бодлого, удирдлагаар хангах зорилгоор шинээр хоёр яам байгуулсан билээ.
Эдийн засаг, хөгжлийн яам нь долоон газар, найман хэлтэстэй, нийт 80 орон тоотой.
Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь зургаан газар, найман хэлтэстэй, нийт 87 орон тоотой.
Тэгвэл тус яамдыг удирдах шинэ сайд нарыг өчигдөр томиллоо. Эдийн засгийн хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар УИХ-ын гишүүн Н.Учрал ажиллана.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.