О.Цогтгэрэлийг АН-ын бүлгийн даргаар сонгогдсоныг УИХ-ын дарга баталгаажууллаа
2022-08-25 09:30:00
Өнгөрсөн мягмар гараг буюу наймдугаар сарын 23-ны өдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг сонгосон. Тэгвэл өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлгээс хүргүүлсэн албан бичгийг уншиж танилцууллаа.
Ингэснээр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонгогдсон нь албан ёсоор баталгаажсан юм.
Монгол Улсын Их хурлын тухай хуульд "Бүлэг даргаа гишүүдийнхээ дотроос сонгож, энэ тухайгаа Улсын Их Хурлын даргад бичгээр мэдээлнэ. Нам, эвсэл бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрийн жагсаалтыг Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлэх бөгөөд ийнхүү ирүүлснээр бүлгийн эрх, үүрэг хэрэгжиж эхэлнэ" хэмээн заасан байдаг.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр боловсролын яамны удирдлагуудтай уулзлаа
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ЗГХЭГ-ын дарга асан Б.Солонготой холбоотой ноцтой мэдэгдэл хийлээ
Гарал, үүсэл тодорхойгүй 10 мянган литр архийг хураан устгажээ
ШҮҮХ ХУРАЛ: Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир Э.Тэмүүлэн Б.Амарсайхан нарт зорчих эрх хязгаарлах шийтгэл оногдууллаа
ШҮҮХ ХУРАЛ: Санжаачойпэл би Монголын хамгийн баян хүн Занданшатар Ерөнхий сайд болсон би хүн алж ч болно гэж гэрч мэдүүлэв
Насны хишиг анх удаа авах ахмадуудын анхааралд
Тайландын Вант улсад суугаа элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг хүргүүллээ
Монгол Улсын хэмжээнд 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүргийн ахмадууд тэтгэврээ нэмэхийг шаардаж байна
Насанд хүрээгүй хүнийг хүчээр биеийг нь үнэлүүлсэн хоёр этгээдийг Хятадаас албадан авчирлаа
Улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэж байна