УИХ-ын гишүүн Х.Булгантуяад холбогдох хэргийг Улсын ерөнхий прокурорт хянаж байна

2026-01-06 13:13:00

Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан тухай УИХ-ын 2025 оны 10-р сарын 17-ны өдрийн тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн. Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг нээхдээ хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нь “Өмнөх өдрийн ирцийн бүртгэлд үндэслэн хуралдааныг үргэлжлүүлэхээр мэдэгдэж”, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр Ерөнхий сайд Г.Занданшатар өөрөө Үндсэн хуулийн цэцэд хандаж, хууль зөрчсөн энэ үйлдлүүдийг хянан хэлэлцэж, дүгнэлт гаргахыг хүссэн юм.  

Харин энэ асуудлыг Үндсэн хуулийн цэцийн энэхүү дүгнэлт гарсан 2025 оны 10-р сарын 22-ны өдрөөс хойш одоог хүртэл шалгасаар байна. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2026 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.