Д.Амартүвшин: Баар, ресторануудыг 24 цагаар ажиллуул

2021-11-24 15:21:00

Өнөөдөр /2021.11.24/ комедиан Д.Амартүвшин болон “Тэвчээр тасарлаа” хөдөлгөөний төлөөлөл хэвлэлийн бага хурал хийж, баар, рестораны үйл ажиллагаанд тавьсан цагийн хязгаарлалтыг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.

Д.Амартүвшин “Баар, ресторануудад тавьсан цагийн хязгаарлалтаас болж ААН-үүд маш хүнд нөхцөл байдалд орсон. Өглөө болгон автобусанд олон зуун хүн бөөгнөрч байхад орой 30,40 хүн л бааранд бүжиглэнэ.

Үүнээс болж ахуйн, орон байрны архидалт хэрээс хэтрээд байна. Тэгээд ч олон ААН нууцаар ажиллаж байна. Тийм учраас энэ журмаа цуцалж, баар, ресторануудыг 24 цагаар ажиллуулах хэрэгтэй” гэлээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.