Дархан-Уул аймагт хар тамхины хэргээр 22-28 насны 16 иргэнийг баривчилжээ
2025-08-25 15:19:00
Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид наймдугаар сарын 18-22-ны хооронд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын алба хаагчидтай хамтран шөнийн цэнгээний газрууд, сэжигтэй этгээдүүдийн орон сууц, ажлын байр, тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтын явцад мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг үйлдсэн 16 иргэнд холбогдох зургаан бүлгийг илрүүлж, дөрвөн төрлийн синтетик бодис, мансууруулах зорилгоор урвуулан ашигладаг эм, олсны ургамал зэргийг хураан авсан байна. Хэрэгт холбогдогчид 22-28 насных бөгөөд тэдгээрийн тав нь өмнө нь энэ төрлийн гэмт хэргээр ял шийтгүүлж байсан аж.
Иймд иргэн та өөрийн үр хүүхэд, ойр дотны хүмүүсээ мансууруулах бодисын хэрэглэгч, донтогч болохоос нь өмнө сэргийлж, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Наадам, цагаан сар амралтын өдөртэй давхацвал ажлын өдөрт шилжүүлэн амрах зохицуулалтыг Байнгын хороо дэмжлээ
ТОМИЛОЛТЫН ДАРАА
Оюутолгойн нийтийн сонсгол: Үр дүн ба ард иргэдэд үзүүлэх бодит ашиг
Б.Энхбаяр: Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй шүү
Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж нээлттэй хувьцаат компани болгоно
Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
Эрүүл мэндийн салбарын ченж Очирбат
Гуанжөүгийн Юнчинфан соёлын гудамжаар зочилсон тэмдэглэл
Е замаар - хамтран ажиллаж, хөгжилд цугтаа урагшлая