Зодож, хүчээр машинд суулгаж эд зүйлсийг нь дээрэмджээ
2025-08-27 09:55:00
Наймдугаар сарын 13-14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг 5-р хороонд “4 этгээд намайг нийлж зодоод машинд хүчээр суулгаж авч яваад дээрэмдчихлээ” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж, мөнгөлөг саарал өнгийн Приус-30 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй, үл таних 20 орчим насны 4 эрэгтэй, ганцаараа явж байсан эмэгтэй хүнийг зодож, айлган сүрдүүлж, хүчээр машинд суулгаж гар утас, үнэт эдлэл зэргийг дээрэмдсэн хэргийг илрүүлж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Дээрх этгээдүүд нь унаж явсан тээврийн хэрэгслээ түрээслэн дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.
Дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүд нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй болсон иргэдийг болон гэрэлтүүлэггүй гудамж, талбайд ганцаараа зорчиж буй иргэдийг олзлон тэдэнд хохирол учруулдаг тул иймд иргэд шөнө оройн цагаар явахдаа сонор сэрэмжтэй байх, аль болох гэрэлтүүлэгтэй, хяналтын камертай замаар зорчиж гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлээрэй.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Е замаар - хамтран ажиллаж, хөгжилд цугтаа урагшлая
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
С.Амарсайхан шинээр томилогдсон Шадар сайд Х.Ганхуягт ажлаа хүлээлгэн өглөө
Оюутолгойн сонсголд 300 хүнийг гэрчээр дуудна
Иргэн та галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл эзэмшдэг үү?
Б.Энхбаяр “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуягийн андуурч бичсэн мессежийг дэлгэв
ЦЕГ: Засгийн эсрэг зохион байгууллттай ажилласан гэх сэтгүүлч Э "Hero9911", "U bro", "Bruno" гэх хаягуудтай харилцжээ
Ж.Чинбүрэн: ирэх онд эмч, ажилтнуудын цалинг 75 хувиар нэмнэ
Г.Занданшатарын том амбиц: Монгол Улсыг өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 50 орны нэг болгоно гэв
Эмч нарын цалинг 3 саяд хүргэх боломжтой гэв