АН даргын суудал хэр өндөр вэ?

2025-08-22 18:14:00

АН-ын даргын суудал хэзээнээс ганхаж дотроо үймээн самуунтай байж ирсэн. Дээдэс суудлаа олохгүй болохоор дорд бид хөлөө олохгүй гэгчээр нам дотроо зодоонтой сөрөг хүчин байхаар эрх баригч нам улам л давардаг. 

Тиймээс сөрөг хүчний удирдагчийг боловсролтой, чин шударга, ам нь биш тархи нь гар нь ажилладаг хэн нэгэн байгаасай гэж хүснэ. 

Одоогоор АН-ын даргад  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Д.Ганбат, Ц.Туваан, О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу нэр дэвшихээр яригдаад байгаа аж. 

Эдгээр хүмүүсээс харахад жишээ нь өөрийн овгоо бидон овгоор сайн дураараа сольсон Д.Ганбат гишүүн гэхэд  “Н.Учралын боов, “хэний календарь”, “миний мөнгө” бол хувь хүний юм шүү дээ. Лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү падгүй. Гэхдээ богдын боорцог шиг юм аа одоо болимоор байна. Хэддүгээр зуун билээ. Шинэ түвшинд мөнгө төгрөг тараасан нь илүү дээр. Би хувьдаа  аймагтаа шинэ соёл оруулж байгаа шүү. Азийн орнууд дугтуйтай мөнгө хийгээд өгдөг.  Энэ соёл руу  бага ч гэсэн ойртуулж  байна” гэх мэтээр аливаа асуудлыг бэлэг сэлт мөнгөөр шийддэг шийдэх сонирхолтой хүн намын даргаар сонговол намын хувь заяа хэрхэн шийдэгдэх бол. Тархай бутархай намыг нэгтгэх бус авлига хээл хахуулийг улам цэцэглүүлж намд цаашлаад улсад шинэ соёл дэлгэрүүлэхвий!

Ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгууль удаах жил нь парламентын сонгууль цэгцтэй, амжилттай оролцохын тулд одоо л цензур тавьдаг юм шүү бүхий олон намын гишүүд минь. 


 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.