Ж.Баярмаад журмын нөхөд итгэл хүлээлгэх үү?

2025-08-25 16:30:00

Дэлхий даяар эмэгтэйчүүдийг сурч боловсрох, эрх мэдэлтэй болох улс төрд сонгогдох зэрэг хаалттай байсан харанхуй үе улиран өнгөрчээ. 

Түүх сөхвөл эмэгтэйчүүд хамгийн анх 1718 онд сонгох, сонгогдох эрхтэй болж улс орнууд ээлж дараалан эмэгтэйчүүдэд улс төрд сонгогдох эрх олгосоор Монгол улс1927 оноос зөвшөөрсөн ч эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо бага хэвээр байсан. 

Харин сүүлийн жилүүдэд буюу дөнгөж 2010 оноос хойш л улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо үнэмлэхүй нэмэгдэж намууд сонгууль бүрд эмэгтэйчүүдэд квот олгож одоогийн 126 гишүүний 32 нь эмэгтэй гишүүд байна. 

Ийнхүү эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал улам нэмэгдэж намын өнөөдөр хамгийн өндөр рейтингтэй яваа залуу гишүүн УИХ-ын гишүүн Жудагийн Баярмаагийн АН-ын даргад нэр нь яригдаж байна.  

Ж.Баярмаа 2023 онд ардчилсан намын нөхдийн итгэлийг хүлээж, улс төрийн болоод удирдах олон шалгуурын даван намын дэд даргаар ажиллаж байсан шиг одоо ч журмын нөхдийг итгэлийг хүлээж намын дарга болох магадлал тун өндөр байна. 

Тэрээр сүүлийн жилүүдэд АН-ын эмэгтэй лидерүүдийн нүүр царай болж, намын байр суурь илэрхийлсэн томоохон акцуудад манлайлан оролцож яваа.

Хамгийн ойрын жишээ бол Ерөнхий сайд асан Оюун-Эрдэнээс зарчмын асуулт асуусныхаа төлөө бусдын гар хөл хүний даалгавраар асуулт асуусан хэмээн хэмлэгдэж байсан тэрээр өөрийнхөө үзэл бодол болоод өөрийн улс төр дэх арвин түүхийн туршлагаа хуваалцаж өөрийгөө баталж байлаа.  Мөн 2024 онд гишүүн болж танхимд орж ирсэн даруйдаа тухайн оны төсөвт маш их шүүмжлэлтэй хандаж 2025 онд алдагдалгүй төсөв баталхад манлайлан оролцсон гишүүдийн нэг. Ингэснээр түүхэнд бараг анх удаа алдагдалгүй төсөв баталж байв. 

 Түүний хувьд сүүлийн 26 жил улс төрийн үйл амьдралд оролцож намдаа тууштай ажилласан учраас өнөөдөр намын нөхөд итгэл хүлээлгэж магадгүй байна. 

 


 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.