Гуравдугаар тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл 100 хувь танхимын сургалтад шилжүүлнэ

2021-11-24 13:05:00

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар ИНЕГ-ын даргын томилгооны асуудал болон одоогийн мөрдөж буй бэлэн байдлын түвшинг бууруулбал ямар өөрчлөлт гарах, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс сэргийлэх ажлын хэсгийн мэдээллийг  сонсох зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинд хамрагдалт 50 хувьд хүрсэн тохиолдолд бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг 100 хувь танхимын сургалтад шилжүүлнэ гэдгийг мэдэгджээ.

Манай улсын нийт хүн амын 28 хувь буюу 589 мянган хүн гурван тундаа хамрагджээ. Хэрэв хамрагдалт 50 хувьд хүрвэл хичээл, сургуулийн үйл ажиллагааг 100 хувьд танхимд шилжүүлнэ гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхбол мэдээллээ. Мөн 2-3 насны хүүхдүүдийг цэцэрлэгт явуулах боломж бүрдэнэ гэлээ.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.