Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдсон 16 шүүгч ажилдаа оржээ
2022-07-26 09:45:00
Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн бүрэлдэхүүн шинээр томилогдсоноос хойш шүүгчийн анхны сонгон шалгаруулалтыг зохион байгуулжээ.
2022 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр 21 сул орон тоо зарлаж, шат дараатайгаар хуульчдыг сонгон шалгаруулж, 17 нэр дэвшигчийг шүүгчээр томилуулах саналаа Ерөнхийлөгчид өргөн барьсан. Үүнээс хяналтын шатны шүүхийн шүүгчээр хоёр, давж заалдах шатны шүүхийн шүүгчээр долоо, анхан шатны шүүхийн долоо нийт 16 шүүгч энэ сарын наймны өдөр томилогдон ажилдаа орж эхэлжээ.
16 шүүгчийг томилсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг бүрэн эхээр нь ЭНД дарж танилцана уу.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.