М.Нарантуяа-Нара:УИХ-ын гишүүдийн сар бүрийн төсвийг танаж 2.8 тэрбум төгрөг хэмнэх боломжтой 

2025-07-03 14:45:00

М.Нарантуяа-Нара: УИХ-ын зарим гишүүд өрөө дүүрэн ах дүү, амраг садан, хүргэн бэрүүдээ ЦАЛИНГИЙН зардлаар ТЭЖЭЭЖ байгаа асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ.

"УИХ-ын 126 гишүүн бүрт сар бүрийн цалин, туслах зөвлөхийн цалин, хот доторх унааны мөнгийг нь хүртэл 940 бил үү 1000 төгрөг өгч байгаа. 

Энэнээс цаана төсвийн мөнгөн дүнгээр нь хэмжвэл 23 сая төгрөг байгаа. Энэ мөнгийг зориулалтаар нь зарцуулахгүй байгаа УИХ-ын гишүүд байна. Зарим гишүүд өрөөгөөрөө дүүрэн үр хүүхэд өөрсдийнхөө ах дүү амраг садан, хүргэн бэрүүдээ ЦАЛИНГИЙН зардлаар ТЭЖЭЭЖ байна. Тиймээс сар бүрийн УИХ-ЫН гишүүдийн сар бүрийн төсвийг бүрэн байхгүй болгож танан сар бүр 2.8 тэрбум төгрөг жилд 35 төгрөг хэмнэж үлдсэн 3 жилийн хугацаанд 100 орчим тэрбум төгрөг хэмнэж энэ улсын   ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН өмнө буян болооч гэж уриалж байна". 

 


 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.