ГХЯ-ны яамны ТНБД Н.Анхбаяр УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы томилгоо шаардсан мессежийг дэлгэлээ

2022-07-07 10:34:00

Өчигдөр буюу долдугаар сарын 6-ны өдөр УИХ-ын хаврын чуулган хаалтын хуралдаанаа хийсэн юм. Энэ үеэр УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг шүүмжилж, хатуухан үг чулуудсан.  

Тэрбээр “Төрийн нарийн бичгийн дарга нар Засгийн газарт ажлаа тайлагнадаг. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж гуай өөрийн чинь төрсөн эцэг. Төрийн ажлыг төрсөн эцгийнхээ өмнө хариуцна гэж юу байдаг юм. Хууль зөрчиж байгаа хэрэг шүү. Аль нэг нь ажлаа хийх ёстой. Ийм том толгойтой. Одоо хар даа, хэрэлдээд сууж байна. Төрийн ажлыг эцгийнхээ өмнө хийхээр ийм болдог юм байна. Сургалтын төлбөрөө төрөөр даалгачхаад, ирээд төрд таван жил ажиллаад цайруулчихдаг. Яасан сайхан юм. Бүх залуус өөр шиг чинь болмоор байна. “Эрдэнэт үйлдвэр”-т 200 мянган ам.доллараар хоёрхон удаа шахаа хийсэн юм, болдог л байсан гээд хэлж байсан. Тэрбум гаруй төгрөгийг шалихгүй мөнгө шүү дээ гээд хэрэлдээд сууж байдаг ёс зүйн доголдолтой хууль дээдэлдэггүй алба хаагчийг татан буулгах хэрэгтэй” гэв.

Тэгвэл өчигдөр орой Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Т.Аюурсайханы томилгоо шаардсан мессежийг цахим хуудастаа дэлгэжээ.

Томилгооны асуудал яриад нааштай хариу өгөөгүй, таалагдаагүй болохоор Т.Аюурсайхан гишүүн хатуухан шүүмжилж, уурсав гэх агуулгаар мессежээ дэлгэсэн байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.