Согтууруулах ундаа худалдах насны хязгаарлалтыг 19 болгож, татварыг 50 хувь нэмэх үү?

2022-07-04 10:55:00

УИХ-ын хаврын чуулган энэ долоо хоногийн Мягмар, Лхагва гарагт хуралдаад завсарлана. Чуулганаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл зэрэг 6 хуулийн төсөл, 10 орчим хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх юм байна.

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хийсэн. Тус хуулийн төсөлд архи, согтууруулах ундаа худалдах насны хязгаарлалт 21 байсныг 19 болгон бууруулахаар тусгажээ. Хууль батлагдсанаар насанд хүрээгүй байж болох иргэний бичиг баримтыг шалгаж байж худалддаг болох юм байна.

Үүний зэрэгцээ согтууруулах ундааны татварыг нэмэгдүүлэхээр тусгасан байна. Ингэхдээ 2023 оноос 34 градуусаас дээш хатуулагтай согтууруулах ундааны татварыг 50 хувь нэмж,  дараа жилээс нь бага хатуулагтай архи, ундааны татварыг бага хэмжээгээр үе шаттай нэмэхээр болжээ.

Тэгвэл архи согтууруулах ундааны татварыг нэмэх эсэх асуудлыг энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэж батлах юм.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.