Д.Ганбат: Ардчилсан намын бүлэг тарж, бүлгийн үйл ажиллагаа дуусгавар боллоо
2022-07-01 12:36:00
УИХ дахь Ардчилсан намын бүлгийг тараах шийдвэрийг Удирдах зөвлөлөөс гаргасан талаар өнөөдөр мэдээллээ.
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат албан ёсоор УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гарч, бүлэг тарж байгааг алан ёсоор зарлалаа.
УИХ-ын гишүүн Д.Ганбат өнгөрөгч зургаадугаар сарын 20-нд УИХ дахь АН-ын бүлгээс гарчээ. УИХ-ын сонгуулийн дагуу УИХ-д наймаас доошгүй суудал авсан нам бүлэг байгуулж болно гэж заасан байдаг. Мөн хуульд заасны дагуу гишүүн бүлгээс гарахад үлдсэн гишүүдийн тоо доод хязгаарт хүрэхгүй болсон тохиолдолд УИХ-ын бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болохыг заасан. Иймээс бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болсон нөхцөл байдал нэгэнт бүрдсэн тул УИХ дахь АН-ын бүлгийн ажиллагаа дуусгавар болсныг үүгээр мэдэгдэж байна гэлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.