О.Баасанхүү: УИХ-ын гишүүд 4 тэрбумаар амаа таглуулчихсан учраас үг дуугарч чадахгүй байна

2022-06-24 11:25:00

Манай улс 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Харин энхэ жил дахин нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж байна. Тэгвэл зарим хуульч болон улс төрийн намууд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь буруу гэдэг байр суурийг илэрхийлээд байгаа юм. 

Тэгвэл бид УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүтэй энэ асуудлаар ярилцлаа.

Тэрбээр, “Одоо мөрдөгдөж байгаа үндсэн хуулиар 56-аас дээш гишүүд хуулийн төслийг өргөн барьсан тохиолдолд ард нийтэд хэлэлцүүлэг өрнүүлж болно. Өргөн барьсан төсөл байхгүй үед  ард нийтийн дунд хэлэлцүүлэг хийх боломжгүй. Тийм ч хууль байхгүй. Үндсэн хуулиар хууль журам зөрчиж, дур мэдэн хэлэлцүүлэг өрнүүлж байгаа тохиолдолд үндсэн хуульт байгууламж нь шууд халдсан үйлдэл гэж үзнэ гэж заасан байдаг. Тэгэхээр үндсэн хуульт байгууламжид шууд халдсан тохиолдолд төрийн эсрэг гэмт хэрэг гэж үздэг. Ийм нөхцөлд МАН аархаад явж байна. Баянхонгор аймагт УИХ-ын дарга Г.Занданшатар гуай иргэдтэй уулзахдаа хэлсэн үг намайг их эмзэглүүлсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүдийн тоог нэмж байгаа нь Засгийн газарт бодит хяналт тавих ёстой. Үгүй бол тусгаар тогтнолоо алдана гэж хэлсэн. Цар тахлын хуулиар бүх эрхээ Засгийн газарт өгчихсөн. 76 гишүүн байгаад чадаагүй байж, 150 юмуу 180 гишүүн болоод хийж чадна гэдэгт би итгэхгүй байна” гэв.

Түүнчлэн тэрбээр МАН бүх юмны дарга болсон. Дарга хүн цэрэг болдоггүй. УИХ-ын гишүүнээс унавал тэднийг шорон хүлээж байгаа. Тиймээс гишүүдийн тоог нэмж байгаа гэдгийг хэлэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс Ардчилсан нам яагаад сөрөг хүчний үүргээ биелүүлэхгүй байгааг тодруулахад УИХ гэж байхгүй болсон. Өнөөдөр МАН гэж байхаа больсон. Үнэхээр нам байгаа бол шинээр байгуулсан хоёр яамны сайдыг томилох ёстой. Ордон дотор пүүзтэй орох уу, үгүй юу, даамсагны хууль батлах эсэх ийм л зүйл ярьж байна. Төсөв ярихаар хөшөө босгох асуудлыг ярьж байна. Үнэхээр зөв зүйл ярьж байгаа ганц хоёр гишүүн байна. Гэхдээ тэдний аманд 4 тэрбум төгрөг хийчихсэн учраас УИХ, Засгийн газраа муулж чадахгүй байна гэв. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.