Г.Занданшатар: Банкны хууль тогтоомжуудыг чанд мөрдөж ажиллахгүй бол Монголбанкны удирдлагуудад хариуцлага тооцно

2021-11-18 16:05:00

Сүүлийн үед Хаан банкны хувьцаатай холбоотой асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй.  УИХ-ын дарга Г.Занданшатар энэ асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ.

Г.Занданшатар "Хаан банкны хувьцаатай холбоотой үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллүүд цацагдаж байна. Монголбанкны удирдлагууд Банкны тухай хууль, Монголбанкны тухай хуулийг чанд мөрдөж, хууль зөрчсөн аливаа үйлдэл тэр дотроо ашиг сонирхолд автахгүйгээр журмын дагуу асуудлыг шийдэхийг, УИХ-ын гишүүдэд мэдээлэл хүргэхийг даалгаж байна. Банкны салбарын тогтвортой байдлыг хангахын тулд худал үнэн мэдээллийг шалгаж, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагаар шалгуулж нэг мөр шийдвэрлэх хэрэгтэй. Нэг банкны хувьцаа эзэмшиг өөр нэг банкны хувьцааг эзэмших нь хуулиар хатуу хориглогдсон. Банкны хууль тогтоомжуудыг чанд мөрдөж ажиллахгүй бол Монголбанкны удирдлагуудад хатуу хариуцлага тооцно. Хууль зөрчиж, ашиг сонирхлын зөрчилд автсан бол өөрсдөө ажлаа өгнө шүү" хэмээн анхаарууллаа.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.