Увс аймагт хиймэл нуурт суудлын автомашин живж, хоёр хүн амиа алджээ
2022-06-10 09:55:00
Увс аймагт хиймэл нуурт суудлын автомашин живж, хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.
Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун багийн Тугалын-Эрүү гэдэг газарт хиймэл нуурт суудлын автомашин живсэн тухай дуудлагыг онцгой байдлын албаныхан хүлээн авчээ.
Улмаар аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж мөн өдрийн 10:53 цагт нуурын эргээс 15 м зайд, 3 м-ийн гүнээс нэг иргэн, 11:16 цагт нуурын эргээс 12 м зайд, 3 м-ийн гүнээс дахин нэг иргэний цогцсыг тус тус олж гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.