Тогтоол усанд унасан цахилгааны утаснаас тогонд цохиулж гэмтжээ
2025-08-22 12:53:00
Тодруулбал өчигдөр буюу 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт тогтоол усанд 2 хүн унаад татаад хэвтэж байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Цагдаагийн байгууллагын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид хэргийн газарт очиход урьдчилсан байдлаар иргэн “Б” бага насны хүүхдийн хамт цахилгааны утас унасан байсан тогтоол усны хажуугаар явж байгаад тогонд цохиулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.
Нийт нутгаар үргэлжилсэн бороо орж байгаа нь цахилгааны аюул эрсдэл үүсгэж болзошгүй байгаа тул иргэд та бүхэн цахилгааны ил утаснаас холуур явах, гэр хашаандаа ил задгай цахилгааны утас, шалбарсан кабель байгаа эсэхийг нягтлах, тулгуур хазайсан, унасан, унжсан утсанд шүргэж амь нас, эрүүл мэндээрээ хохирч болзошгүй тул сонор сэрэмжтэй байж, учирч болзошгүй эрсдэлээс өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлыг хамгаалаарай.
Цахилгааны ил утсыг 7004-7004, гэрэлтүүлгийн шонгийн задгай утсыг 1131-0005 дугаарт мэдэгдээрэй.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Наадам, цагаан сар амралтын өдөртэй давхацвал ажлын өдөрт шилжүүлэн амрах зохицуулалтыг Байнгын хороо дэмжлээ
ТОМИЛОЛТЫН ДАРАА
Оюутолгойн нийтийн сонсгол: Үр дүн ба ард иргэдэд үзүүлэх бодит ашиг
Б.Энхбаяр: Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй шүү
Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж нээлттэй хувьцаат компани болгоно
Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
Эрүүл мэндийн салбарын ченж Очирбат
Гуанжөүгийн Юнчинфан соёлын гудамжаар зочилсон тэмдэглэл
Е замаар - хамтран ажиллаж, хөгжилд цугтаа урагшлая