АН-ын даргын суудлын төлөөх ширүүн өрсөлдөөн эхэллээ
2025-08-21 16:22:00
Хэсэг чимээгүйхэн байсан улс төрийнхөн энэ долоо хоногоос бужигнаж эхэллээ. Өөрөөр хэлбэл, АН-ын даргын суудалд хэн залрах бол гэх ширүүхэн өрсөлдөөн намын гишүүд дунд өрнөөд байна.
АН-ын дарга Лу.Гантөмөр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорвол намын даргын ажлаа хүлээж өгнө хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл тэрбээр намын даргын ажлаа хүлээлгэн өгнө гэдгээ өчигдөр намын Улс төрийн зөвлөлийн хурлын үеэрээ хэлжээ. Ийнхүү Ардчилсан нам 300 гаруй гишүүнтэй Үндэсний бодлогын хороогоо энэ сарын 28-нд хуралдуулахаар болоод байгаа билээ.
Намын даргын ширүүхэн өрсөлдөөн эхэлж, гишүүд фрак фракцаараа хуваагдан удаа дараа уулзалтууд хийж, намын даргад нэр дэвших хүмүүсээ тодруулаад буй сурагтай.
Одоогийн байдлаар АН-ын даргад эмэгтэйчүүдийн төлөөлөл болж УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Д.Ганбат, Ц.Туваан, О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу нэр дэвшихээр яригдаад байна.
Ирэх долоо хоногт АН-ын дарга хэн болох вэ гэх ширүүхэн өрсөлдөөн, халуухан улс төр өрнөх нь ээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй
Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд ингэж хамрагдаарай
Бусдыг зодож хүнд гэмтээсэн холимог тулаанч Г.Чинзоригт 3 жил хорих ял оноож, хохирогч гэх М.Тэнгисийг 500 мянган төгрөгөөр торгожээ
ЭМДС-гаас хувийн эмнэлгүүдэд 2025 оны 7-р сараас хойш санхүүжилт олгоогүй гэв
Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд орно
Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ
Морингийн давааны 10 га газарт хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барина
Дулааны V цахилгаан станц 100 мянган өрх, ААН-ийг эрчим хүчээр, 40 мянган өрхийг дулаанаар хангана гэв
Хоёр давхар блокон объект, сэндвичэн агуулах шатжээ