Арванхоёрдугаар сарын 6-10-ны өдрүүдэд АН-ын анхдугаар үндэсний чуулган болно

2021-11-18 12:41:00

Ардчилсан намын дарга М.Тулгат, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нар намын Үндэсний чуулганыг зохион байгуулах болсон талаар мэдээлэл хийлээ.

Арванхоёрдугаар сарын 6-нд Ардчилсан нам үүсгэн байгуулагдсан тэмдэглэлт өдөр. Тиймээс АН-ын зүгээс арванхоёрдугаар сарын 6-10-ны хооронд хүний эрхийн үндэсний чуулган нэрийн доор "АН-ын анхдугаар үндэсний чуулган"-ыг зохион байгуулна гэж тус намын дарга М.Тулгат хэллээ.

АН-ын дарга М.Тулгат “Ардчилсан намын дотоод нөхцөл байдалд ойлгомжгүй, тодорхойгүй зүйлс олон байгаа хэдий ч хүний эрх, эдийн засгийн эрх чөлөө, улс төрийн шинэчлэл зэрэг үнэт зүйлүүд дээр хамтран ажиллах талбар нээлттэй. Миний хувьд улс төрд байгаа минь ямар нэгэн албан тушаалын төлөө биш. Ардчилалд шинэчлэл хийх цаг болсон гэдэг утгаараа улс төрийн гал тогоо руу орсон. Надад дэд даргын албан тушаал сонин биш. Өнөөдрийн Ардчилсан намд үүссэн нөхцөл байдлыг ашиглаад гүн гүнзгий шинэчлэл хийх ёстой. Энэ шинэчлэлийг хийж чадах хүмүүстэй цуг хамтрах хүсэл эрмэлзлэлтэй байна" гэв.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2025 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.