Гашуунсухайт дахь бөмбөлөг тээврийн жолооч нараас ДОХ-ын сэжигтэй тохиолдол илэрчээ
2022-06-06 17:56:00
Гашуунсухайт дахь бөмбөлгүүдэд "Ковид 19"-ийн болон бэлгийн замын халдварт өвчин, ДОХ, тэмбүүгийн түргэвчилсэн шинжилгээг хийж байгаа юм. Тэгвэл Гашуунсухайт дахь бөмбөлөг тээврийн жолооч нараас ДОХ-ын сэжигтэй тохиолдол илэрсэн талаар эх сурвалж мэдээллээ. Түргэвчилсэн шинжилгээгээр ДОХ-ын сэжигтэй тохиолдол илэрсэн байна. Үүнтэй холбоотойгоор ХӨСҮТ-өөс шинжилгээний баг Гашуунсухайт руу хөдөлжээ.
Одоогоор хэдэн сэжигтэй тохиолдол илэрсэн нь тодорхойгүй байгаа юм.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.