М.Ариунболд: Монгол наадмын утга мөн чанарыг алдагдуулсан хуульд өөрчлөлт оруулах ёстой
2022-06-06 15:53:00
Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос наадамд зөвхөн монгол зургаан насны адуугаар уралдах хуулийг батлуулах зорилготой тайван жагсаал зохион байгууллаа.
Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны Гүйцэтгэх захирал М.Ариунболд "2019 оны нэгдүгээр сард хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах санал хүргүүлсэн ч Монгол Улсын гурван шадар сайдын нүүр үзэж байна. Монгол наадмын утга мөн чанарыг алдагдуулсан хуульд өөрчлөлт оруулах гэж буйг анхаарч үзэхийг хүсэж байна.
Тэдний хэлж буйгаар "Монгол адуу гэсэн тодорхойлолт байхгүй, зөвхөн сэрвээний өндрөөр хэмжинэ" хэмээн үзэж буй. Хурдны морьтой Хууль зүйн сайд өөрийн эрх ашгийг үл хайхран бусдын эрх ашгийг илүүд үзэх ёстой.
Үндэсний их наадамд монгол зургаан насны морьд уралдуулах хууль батлах саналыг хүргүүлсэн ч төрийн бодлого нэг чигт байхгүйгээс уяачид бид хохирч байна. Ерөнхийлөгч монгол морьдоо л оролцуулах саналаа илэрхийлсэн ч хуульзүйн сайд үүнийг нь дэмжихгүй байгаа бололтой.
Мөн гадаадаас импортоор адуу оруулж ирэхийг хориглох, монгол адууны сэлдийг тайрч буй асуудлыг анхааралдаа авахыг хүслээ. Ерөнхий сайд аа, Х.Нямбаатар сайдын өргөн барьж буй хуулийг эргэж нэг хараач" гэлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.