ЭЭХХЗГ: ЦАГ ҮЕИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙГООР МОНГОЛ БАНКНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

2022-06-03 17:56:00

2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Монгол банкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газраас Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, МЭЗБН “Эм” холбоо, Монголын эм хангамжийн байгууллагуудын холбоо болон ханган нийлүүлэх байгууллагын зарим төлөөллийг хүлээн авч, эм, эмнэлгийн хэрэгсэл, түүхий эд, туслах материал, тоног төхөөрөмж импортлоход тулгамдаж буй гадаад гүйлгээний асуудал, репо санхүүжилтийн зээл, валютын ханшийн байдал зэрэг цаг үеийн асуудлыг хэлэлцсэн уулзалт боллоо.

Монгол банкны зүгээс эм, эмнэлгийн хэрэгслийг стратегийн ач холбогдол бүхий бараа бүтээгдэхүүнд хамаарах учир дэмжлэг үзүүлэн, хамтарч ажиллахаа илэрхийлжээ. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.