З.САНЖДОРЖ: Намайг хүчирхийлэл үйлдсэн гэх гүжирдлэгийн ард Д. Чойжамц хамба бий
2022-06-03 13:14:00
Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждоржийг хүчингийн хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсэн. Улмаар түүнийг хохирогчийг дарамталж, тохиролцоонд хүрэх замаар хэргээ хаалгасан гэх мэдээлэл гараад байсан юм. Тэгвэл энэ талаар хамба лам З.Санждорж хэвлэлийн бага хурал хийж, тайлбар өглөө.
Тэрбээр, “Намайг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс хөөгөөгүй. Би ажлаа хийж байгаа. Сүүлийн үед миний талаар хүчингийн хэрэг хийсэн гэх мэдээ гарах боллоо. Би баримттай ярина. Би огт хүчингийн хэрэгт холбогдсон зүйл байхгүй. Намайг хүчирхийлэл үйлдсэн гэх гүжирдлэгийн ард Д.Чойжамц хамба бий. Хамба ламын үйлдсэн хэргүүд, газрын наймааны хажууд “Сахал” Эрдэнэбилэгийн хэрэг юу ч биш. Тэр бол шашны мафи, бүлэглэл үүсчихээд байна.” гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.