С.Ганбаатар: МАН-ын бүлэг даатгалын компаниудад ХУДАЛДАГДСАН байна
2021-11-18 11:54:00
Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Жолоочийн хариуцлагын даатгалын хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар хуулийн төсөлтэй холбоотой саналаа хэллээ.
Тэрбээр, “МАН-ын бүлэг даатгалын компаниудад худалдагдаж, барьцаалагдаж, хахууль авсан байна. Жолоочийн даатгалын хуулийн төсөлд хоёр горимын санал оруулья. Нэгдүгээрт, энэ хууль бол өөрөө өөрсдийнхөө төлөө эрсдэлээ хамтаар үүрье гэсэн хууль. Энэ нэг сая машин эзэмшигч, хувийн өмчтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалж байгаа хууль юм. Энийг төрд авья гэсэн юм байхгүй. Төрд авья гэдэг пи арыг даатгалын 14 компанийн эзэд, зарим гишүүд ярьж байгаа. Өнөөдөр нэг сая жолооч нарын эрх ашгийг хамгаалах юм огт яригдахгүй байна. Төрөөс 14 компанид 230 тэрбум төгрөгийг төрийн албан журмын даатгалаар хурааж авч байгаа. Төрөөс монополь эрхтэй 14 компани энэ мөнгийг зарцуулж байгаа шүү дээ. МАН-ын бүлэг энийг эргэж хараач ээ. 14 компанийн 230 тэрбум төгрөг бол их мөнгө. Энэ мөнгөнөөс 110 тэрбум төгрөгийг нөхөн олговорт буцааж өгдөг. 220 тэрбум төгрөг нь энэ компаниудын орлого болдог. Энэ 14 компанийн хамгийн том нь гадаадын компани. Тиймээс үүн дээр эргэж харах ёстой. Засгийн газарт даатгалын багц хууль яригдаж байгаа. Тиймээс хамт хэлэлцэх боломж олгооч” гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.